Чойжин ламын сүм музей энэ сарын 31-ийг хүртэл ажиллахгүй

Чойжин ламын сүм музей энэ сарын 31-ийг хүртэл ажиллахгүй

Чойжин ламын сүм музейд сэргээн засварлалтын ажил явагдаж байгаа тул өнөөдрөөс /2023.10.23/ эхлэн аравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл олон нийтэд үйлчлэхгүй. 

Сонирхуулахад, Тус музейн сан хөмрөгт монгол орны түүх, соёлын өв, шашны уламжлал зан заншлыг илэрхийлсэн 6000 гаруй үзмэр хадгалагддаг. Үүнээс 77 үзмэр нь “Монгол Улсын түүх, соёл хосгүй үнэт дурсгал”-ын жагсаалтад багтдаг байна.