"МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатарыг албан тушаалаа урвуулсан, залилангийн хэрэгт буруутгасан" хэмээн мэдээлжээ

"МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатарыг албан тушаалаа урвуулсан, залилангийн хэрэгт буруутгасан" хэмээн мэдээлжээ

МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг өнгөрсөн жил АТГ-аас баривчилж, албан өрөөнд нь болон хамаарал бүхий этгээдийнх нь гэр, албан газарт нэгжлэг хийсэн гэх мэдээлэл гарч байв. Тэгвэл АТГ болон цагдаагийн байгууллагаас түүнийг шалгаж “албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, залилангийн шинжтэй эрүүгийн гэмт хэрэгт буруутай хэмээн тогтоогоод байгаа” талаар erennews.mn сайт мэдээлжээ.

Тодруулбал, А.Бүрэнбаатар нь МҮОНРТ-ийн нэрээр төрийн өмчит компаниас ажил гүйцэтгэнэ гэж их хэмжээний мөнгийг хувьдаа шилжүүлэн авсан гэх мэдээлэл байгаа аж. Энэхүү залилангийн үйлдлээ байгууллагынхаа санхүүд орох ёстой байсан их хэмжээний мөнгийг бусадтай хуйвалдан хувийн студийнх нь дансаар дамжуулан авсан гэж үзжээ. Мөн түүнийг өөр асуудлаар ч шалгасан гэжээ. Ингээд тус хэргийг Нийслэлийн прокурорын газраас хянаж А.Бүрэнбаатарыг яллагдагчаар татах тогтоол гаргасан гэжээ.