ШУУРХАЙ: Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хоёр сартай нярайд тариа андуурч хийсний улмаас эндсэн хэрэг өнөөдөр гарчээ

ШУУРХАЙ: Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хоёр сартай нярайд тариа андуурч хийсний улмаас эндсэн хэрэг өнөөдөр гарчээ

Эрүүл мэндийн байгууллагын ажилчны буруутай байж болзошгүй үйлдлээс болж бага насны хүүхэд эндсэн харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, өнөөдөр /2023.10.23/ Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хоёр сартай нярай хүүхдэд тариа андуурч хийснээс эндсэн харамсалтай хэрэг гарсан байна. Иймд холбогдох хуулийн сахиулах байгууллагаас тус эмнэлэгт шалгалтын ажиллагааг эхлүүлээд байгаа талаар эх сурвалж бидэнд мэдээллээ. Иймд иргэд та бүхнийг эм, эмнэлгийн хэрэгсэл хэрэглэх, эрүүл мэндийн байгууллагаар үйлчүүлэхдээ сайтар нягталж байхыг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ.