Ганга нуурын хөвөөнд "Хунгийн баяр-2023" үйл ажиллагаа энэ сарын 22-нд болжээ.
Тус үйл ажиллагаанд 1000 гаруй хүн оролцсон бөгөөд энэ жил Ганга нууранд ойролцоогоор 4000 гаруй хун чуулжээ. Цаг агаар тогтуун, дулаан, урт намар болж байгаа учир цаашид шувуудын тоо нэмэгдэх төлөвтэй байгаа аж.