Таксинд суугаад сураггүй болсон гэх охиныг олж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна

Таксинд суугаад сураггүй болсон гэх охиныг олж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс энэ сарын 21-ний өдөр 13 настай хүүхэд сураггүй алга болж, улмаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байсан юм. Тэгвэл охиныг олж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 
 
Тус мэдээлэлд, "Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс сураггүй алга болсон гэх "Э" охиныг 2023 оны аравдугаар сарын 21-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байсан. Дээрх хүүхдийг 2023 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 16 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Мэдээлэл ирүүлж, эрэн сурвалжлах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллага Та бүхэндээ талархал илэрхийлье" гэжээ.