Комедиан Д.Амартүвшингийн нам байгуулах өргөдлийг УДШ-ээс буцаажээ

Комедиан Д.Амартүвшингийн нам байгуулах өргөдлийг УДШ-ээс буцаажээ

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн аравдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаас Либертари нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн иргэн Д.Амартүвшингийн өргөдлийг буцааж шийдвэрлэжээ.

Өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаасан үндэслэл нь хуулийн этгээдийн нэр баталгаажуулалтын хуудасны хүчинтэй байх хугацаа дууссан, гишүүдийн тоо Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3.6-д заасан шаардлага хангаагүй гэжээ.

Мөн хуралдаанаас иргэн Б.Ганзоригоос ирүүлсэн “Их монгол засахуй ухаан нам (ИМЗУН)-ыг үүсгэн байгуулагдсаныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай” өргөдлийг буцаав.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 37 дугаар тогтоол, Захиргааны хэргийн Танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 04/965, 6 дугаар сарын 6-ны өдрийн 04/1954 дүгээр албан бичгүүдэд дурдсан зөрчлүүдийг арилгалгүйгээр дахин ижил агуулгатай өргөдөл гаргасан тул Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3.3-т заасны дагуу уг өргөдлийг буцаах нь зүйтэй гэж үзжээ.