Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байж болзошгүй хэргээр баривчлагдсан Г.Цог-Өрнөхийг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорихоор боллоо

Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байж болзошгүй хэргээр баривчлагдсан Г.Цог-Өрнөхийг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорихоор боллоо

Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Цог-Өрнөхийг өсвөр насны эрэгтэй хүүхэдтэй мессенжерээр харилцан, улмаар хуурч мэхлэн автомашинд авч явж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдон, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа талаар бид өмнө мэдээлсэн билээ. 

Тэгвэл Г.Цог-Өрнөхийг тухайн үед хойшлуулшгүйгээр цагдан хорьсон байна. Харин эл хугацаа дуусаж буйтай холбоотойгоор түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг прокуророос гаргаж, шүүхээс түүнд нэг сарын хугацаатай цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар эх сурвалж мэдээллээ. Мөн түүний үйлдсэн байж болзошгүй хэргийн талаар хохирогчийн ар гэрээс мэдээлсний дагуу дээрх үйлдлийг илрүүлсэн байна.