Нийслэлийн прокурорын газраас хууль бусаар газар орны нэр өөрчилсөн Баян-Өлгий аймгийн 14 албан тушаалтанд холбогдох хэрэгт Эрүүгийн тухай хуулийн 19.16 дугаар зүйлийн 1-д заасан "Хууль бусаар газар орны нэр өөрчлөх" гэж заасны дагуу яллах дүгнэлт үйлдэн, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Иймд Баян-Өлгий аймгийн 14 албан тушаалтанд холбогдох хэрэг шүүхэд ирж, хэргийн оролцогч нар өнөөдөр /2023.10.25/ хэрэгтэйгээ танилцахаар шүүх дээр ирж байгаа ажээ.
