Б.Батбилэг: Ногоон автобустай холбогдуулан БНСУ-ын дөрвөн иргэнийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байна /LIVE/

Б.Батбилэг: Ногоон автобустай холбогдуулан БНСУ-ын дөрвөн иргэнийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байна /LIVE/

АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааны цаг үеийн асуудлаар өнөөдөр /2023.10.25/ мэдээлэл хийлээ. 

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг, "АТГ-аас мөрдөн шалгах хэлтэст авлигын гэмт хэрэгтэй холбоотой 85 гомдол, 820 эрүүгийн хэрэг шалгагдаж байна. Үүнээс зарим онцлог хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааны талаар, прокурорын байгууллагаас өгсөн зөвшөөрлийн хэмжээ хязгаарын хүрээнд мэдээллийг хүргэе.

"Нүүрсний" гэх тодотголтой 30 хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байснаас 42 хэрэг бүртгэлт шинээр нээж, нийт 72 хэрэг шалгасан. Одоогоор 43 хэргийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд 11 хэргийг шүүхэд шилжүүлж 10 хэргийг гэмт хэргийн шинж илрээгүй гэж үзсэн. Түүнчлэн шүүх шинжилгээний дүгнэлт гаргуулах, олон холбогдогч байгаа зэргээс шалтгаалан мөрдөн шалгах ажиллагаа удааширч байна. 

Газар болон барилга байгууламжтай холбоотой хууль зөрчсөн, албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр нийслэлийн засаг дарга болон бусад албан тушаалтнуудад хэрэг бүртгэлтийн 8, мөрдөн шалгах ажиллагааны нэг хэрэг нээн шалгаж байна" гэлээ.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах комиссар  н.Оюунболд, “Ногоон автобус буюу их багтаамжийн дизель хөдөлгүүртэй автобустай холбоотой гурван асуудлаар хэрэг нээн шалгаж байна. Үүнд:

1. Автобус худалдан авах ажиллагааг хуулийн хүрээнд хийсэн үү?

2. Автобус хүлээн авах процесс хуулийн хүрээнд явсан уу?, чанар стандартад нийцсэн үү?

3. Олгосон санхүүжилт буюу 134.5 тэрбум төгрөгийн зарцуулалт зэрэг гурван асуудлыг шалгаж байна.

2023 оны төсвийн тухай хуульд 318 тэрбум төгрөгийг төсөвлөж, нийслэлийн Засаг даргад захиран зарцуулдах хэргийг шилжүүлсэн. Ингээд нэр бүхий албан тушаалтан нэр бүхий компанид давуу байдал олгосон гэдэг нь тогтоогдсон юм. Өнөөдрийн байдлаар 11 албан тушаалтны 16 объетод нэгжлэг хийсэн. Мөн нэр бүхий компаний 3.4 ся ам долларт барилт хийсэн бөгөөд БНСУ-ын дөрвөн хүнийг эрүүгийн хэрэгт холбогдуулан хянан шалгаж байна" гэлээ.

ҮЗЭХ: