Ахлах ангийн сурагчдад "Хүний эрх, шударгаар шүүлгэх эрхийг таниулах" сургалт оржээ

Ахлах ангийн сурагчдад "Хүний эрх, шударгаар шүүлгэх эрхийг таниулах" сургалт оржээ

Сонгинохайрхан дүүргийн шүүх байгуулагдсаны 30 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. 

Ойн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад хүний эрх, шударгаар шүүлгэх эрхийг таниулах, гэмт хэрэг болон зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сурагчдын эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хоёр сарын сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Энэ хүрээнд тус шүүхийн шүүгчид нийт 25 сургуулийн сурагчдад сургалтыг орох аж.

Тэгвэл хуваарийн дагуу энэ сарын 24-ний өдөр шүүгч М.Мөнхбаатар Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургуульд дээрх сургалтыг зохион байгуулж, 200 сурагчийг хамруулсан байна.