НОБГ: Тухайн байшинд 11 хүн байснаас тавынх нь амь насыг аварсан. Харамсалтай нь долоон хүн амь насаа алдлаа

НОБГ: Тухайн байшинд 11 хүн байснаас тавынх нь амь насыг аварсан. Харамсалтай нь долоон хүн амь насаа алдлаа

Өнгөрсөн шөнө /2023.10.26/ СХД-ийн III хороонд гал түймрийн улмаас долоон хүн харамсалтайгаар амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ мэт харамсалтай хэрэг сүүлийн үед олноор гарч гал түймрийн дуудлага ихсэж буйтай холбоотойгоор Нийслэлийн Онцгой байдлын газар Тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан мэдээлэл хийлээ. 

ВИДЕО: 

Тэрбээр "Ойрын өдрүүдэд галын ахуйн дуудлага нэмэгдэж амь насаа алдах иргэдийн тоо буурахгүй байгаа тул иргэдэд сэрэмжлүүлэн мэдээлэл хийж байна. Аравдугаар сарын байдлаар 1400 гаруй ослын дуудлага ирсэн. Үүний 1300 гаруй буюу 80 хувь нь гал түймэр байна. Тэр дундаа ахуйн гал түймэр голлох шалтгаан байсан. Ахуйн гал түймэр нь цахилгааны аюулгүй байдал хангаагүйгээс, пийшин зуухны аюулгүй байдал, галтай болгоомжгүй харьцсан, бага насны хүүхдийг хараа хяналтгүй цоожилсноос үүссэн байх магадлалтай. Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн улмаас хоёр хүн харамсалтайгаар өөд болсон. Өнгөрсөн шөнө гал түймэр гарч, нэг айлын долоон иргэн амь насаа алдсан. Тодруулбал, СХД-ийн III хороонд өнгөрсөн шөнө 03:48 минутад тухайн галын осол болсон. Дуудлага мэдээллийн дагуу гал түймэр унтраах 26-р ангийн гал унтраагчид очсон. Шөнө хүн унтаж байхад 3-4 цагийн хооронд гал гарсан тул өргөн тархсан, мэдээлэл хожуу ирсэн байсан. Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газраас 30 гал сөнөөгч, дөрвөн гал унтраах машин ажилласан. Гал түймрийг бүрэн унтраан СХД-ийн цагдаагийн хэлтсийн тасгийн даргаар ахлуулсан бүрэлдэхүүнд хэргийг хүлээлгэн өгсөн. Үзлэг хийгдэж байгаа тул шалтгааны тухай мэдээлэл өгөх боломжгүй. Хоёр давхар мансардтай байшин байсан. Тухайн айлд 11 хүн байсан ба долоон хүн харамсалтайгаар амь насаа алдсан" гэв.