Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Вьетнам, Лаос Улсад хийх айлчлал ирэх долоо хоногт эхэлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Вьетнам, Лаос Улсад хийх айлчлал ирэх долоо хоногт эхэлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад хийх айлчлал ирэх долоо хоногт эхэлнэ. Айлчлалаар Монголоос нийлүүлэх махны экспортыг нэмэгдүүлэх асуудлаар яриа хэлэлцээг хийхээс гадна батлан хамгаалах, агаарын салбарт яриа хэлэлцээ хийнэ. Мөн тэрбээр үргэлжлүүлэн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад айлчлал хийх аж. 

Манай улсын хувьд олон тулгуурт гадаад бодлогын чухал багана бол Зүүн Өмнөд Азитай харилцах харилцаа юм. Тэр дундаа Вьетнам улстай харилцах харилцаа маш чухал юм. Монгол Улсын хувьд цар тахлын хүнд үед ч Вьетнам улстай харилцах харилцаагаа тасалдуулахгүйгээр төлөвлөгөөт уулзалт, зөвлөлдөх механизмуудаа амжилттай хэрэгжүүлээд ирсэн.

Мөн Вьетнам улстай хамтын харилцаа тогтоосны 70 жилийн ойг бид 2024 онд угтана. Энэ хүрээнд Вьетнам улсын боомтыг ашиглах асуудлаар ярилцаж ирсэн.  Монгол Улс төмөр замаар дамжин Зүүн Өмнөд Азитай холбогдох нь стратегийн өндөр ач холбогдолтой.