Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан бүртгэлтэй тээврийн хэрэгслийн талаар мэдээлэл өглөө.
Өнгөрсөн 2022 онд Монгол Улсын бүртгэлийн санд нэг сая 400 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсныг шинэчилж ашиглалтаас гарсан сүүлийн таван жил техникийн хяналтын үзлэгтээ ороогүй, татвар, даатгалаа төлөөгүй 250 мянган тээврийн хэрэгслийг бүртгэлээс хассан байна.
Ингэснээр өнөөдрийн байдлаар нэг сая 180 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас орон нутагт 470 орчим мянга, нийслэлд 650 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй.