Сургуулийнхаа гадаа тоглож байгаад сураггүй алга болсон 10 настай хүүг эсэн мэнд олжээ

Сургуулийнхаа гадаа тоглож байгаад сураггүй алга болсон 10 настай хүүг эсэн мэнд олжээ

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай баг Ерөнхий боловсролын сургуулийн орчимд аравдугаар сарын 26-ны өдрийн 12:00 цагийн орчимд сурагч “О” сургуулийн гадаа тоглож байгаад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг сумын Цагдаагийн хэсгээс мөн өдрийн 16:44 цагт хүлээн авсан байна.

Улмаар дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн О/10 настай, эрэгтэй, Хүдэр сумын Баянцагаан багт оршин суугч/-г эрэн хайх ажиллагааг аравдугаар сарын 26-ны өдрийн 16:51 цагаас эхлүүлж, мөн өдрийн 17:32 цагт тус сумын Баянцагаан багийн “Гайхан байр” гэдэг газраас эсэн мэнд олж, сумын Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ