Соёлын сайд Ч.Номин Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга Л.Хосбаяр, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Соёлын сайд Ч.Номин шинээр томилогдсон нийслэлийн удирдлагуудад амжилт хүсэж, соёлын салбарын шинэ сэргэлтийн бодлогыг танилцуулж, үүний дотор бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэхэд хүн амын тал хувь нь амьдарч буй нийслэл хоттой хамтран ажиллаж, харилцан дэмжлэг үзүүлж, соёлын орчин, орон зайг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.