Замын өргөтгөл, шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор Баянзүрх дүүргийн аравдугаар хороо Гачууртын авто замаас Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэлх авто замыг хаагаад байна. Тодруулбал, 2023 оны аравдугаар сарын 27-ны өдрийн 06:00 цагаас 2023 оны аравдугаар сарын 29-ны өдрийн 06:00 цагийн хооронд дээрх автозамыг хаах юм. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
