Сүүлийн жилүүдэд Үндэсний баяр наадмаар үзүүрлэж, түрүүлсэн бөхчүүдээс допинг илэрч, энэ асуудал олны анхааралд байх болсон. Мөн допингийн асуудлаар нэр бүхий хүмүүсийг саатуулан шалгаж байгаа билээ.
Тэгвэл өнөөдөр "СПОРТ БА ДОПИНГ" хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болжээ. Тус хэлэлцүүлэг 15:30 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Хэлэлцүүлэгт спортын холбоодын төлөөллүүд, спортын сэтгүүлчид, спортын зүтгэлтнүүд болон мэргэжлийн байгууллагын төлөөлөл, тамирчид, бөхчүүд, спортын болон бусад чиглэлийн эмч нарыг нээлттэй оролцох боломжтой аж.