Ганга нуур, Өгий нуурыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсцыг сайжруулах төсөлд 9 тэрбум төгрөгийг төсөвлөжээ

Ганга нуур, Өгий нуурыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсцыг сайжруулах төсөлд 9 тэрбум төгрөгийг төсөвлөжээ

Сүхбаатар аймгийн Ганга нуур, Архангай аймгийн Өгий нуурыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсцыг сайжруулах төслийн хоёрдугаар үе шатыг 2024, 2025 онд үргэлжлүүлэн хийх аж. Уг ажилд улсын төсвийн 9 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.  

Мөн Хэнтий аймгийн Хэрлэн голыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсцыг сайжруулах төсөлд  2024, 2026 онд нийт 3.9 тэрбум төгрөгийг суулгасан байна.