Саяхан Хотын даргаар томилогдсон Х.Нямбаатар үе үеийн Нийслэлийн Засаг дарга нарыг шалгуулна гэдгээ мэдэгдэв

Саяхан Хотын даргаар томилогдсон Х.Нямбаатар үе үеийн Нийслэлийн Засаг дарга нарыг шалгуулна гэдгээ мэдэгдэв

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр 2009 оноос хойш нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл нэрээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар авсан автобус бүрийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэдгээ мэдэгдлээ.
 
Тэрбээр энэ үеэрээ "Тендер зарлахгүй шууд худалдан авалт хийсэн нь ЗТХЯ. Тухайн үед сайдаар Х.Баттулга ажиллаж байсан. Сангийн сайд нь С.Баярцогт, НЗД-аар Г.Мөнхбаяр ажиллаж байсан байна. 2015 онд Э.Бат-Үүл даргын үед дөрвөн удаагийн шууд гэрээгээр автобусуудыг худалдаж авсан. Тухайн үед авсан автобусууд огт ашиглагдахгүй байгаа, зарим нь өгсүүр газар явдаггүй ч гэх мэдээлэл бий. Үүний дараа С.Амарсайхан даргын үед шар автобусуудыг, Д.Сумъяабазар даргын үед ногоон, улаан автобус авсан. Үе үеийн засаг дарга нарт автобусыг шууд гэрээгээр авдаг гэж мэдээлжүүлж байсан байх. Иймд бүх Засаг дарга нарыг хамтад нь шалгуулна. Хууль зөрчсөн үйлдэл байвал тохирох хариуцлагыг хүлээлгэнэ" гэлээ. 



Өнөөдөр морь өдөр

7 цагийн өмнө