ТОДРУУЛГА: Нэг бүр нь 125 сая төгрөгөөр авсан зам цэвэрлэгээний 28 машин ашиглалтын шаардлага хангаагүй тул буцаажээ

ТОДРУУЛГА: Нэг бүр нь 125 сая төгрөгөөр авсан зам цэвэрлэгээний 28 машин ашиглалтын шаардлага хангаагүй тул буцаажээ

Өнгөрсөн 2022 оны өвөл “Батсээр”  компани цас цэвэрлэгээний ногоон машины нэг тус бүрийг нь 125 сая төгрөгөөр Нийслэлийн хот тохижилтод нийлүүлсэн талаарх асуудал олон нийтийн сүлжээнд тавигдаж иргэд дургүйцлээ илэрхийлээд байсан юм.

Тодруулбал, “Батсээр” компани зам, талбай цэвэрлэх тусгай зориулалтын, бага оврын 28 машиныг нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авч, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгчээ. Улмаар уг машиныг нийслэлийн хот тохижилтоос зам талбайг цэвэрлэж, үйлчлэгч нарын ажлыг хөнгөвчлөх зорилгоор үйлчилгээнд гаргасан ч удалгүй алга болсон юм. Тэгвэл бид дээрх ногоон машины талаар Нийслэлийн хот тохижилтын газраас тодруулахад, "Батсээр” компанийн нийлүүлсэн 28 машин нь бидний тавьсан таван шаардах үзүүлэлтээс ердөө хоёрыг нь хангаж байсан тул буцаасан” гэлээ.

 




Өнөөдөр морь өдөр

6 цагийн өмнө