"Б.Ганхуяг маш том гэрч учир эрх мэдэлтнүүд булхай луйвраа далдлахын тулд гэрчийг устгах үйл ажиллагаа явуулж, хордуулж байна"

"Б.Ганхуяг маш том гэрч учир эрх мэдэлтнүүд булхай луйвраа далдлахын тулд гэрчийг устгах үйл ажиллагаа явуулж, хордуулж байна"

"Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр товлогдсон ч ирэх сарын 13-ны өдөр хүртэл хойшлогдоод байгаа.

Тэгвэл энэ үеэр Б.Ганхуягийн ар гэрийнхэн хэвлэлд хандлаа. Тэд "Манай гэр бүлийг нэг жил гаруй хугацаанд эрүүдэн шүүлээ. Монгол Улсад хүний эрх гэж  байхгүй болсон байна. Бид эд эс, биеэс гарсан хөлс, шингэн бүрээ шалгууллаа. Жилийн хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаа хууль дүрмийн дагуу явагдаагүй. Хүний эрхийг ноцтой зөрчиж, 1937 оноос дор байдлаар хүнийг хэлмэгдүүлэн эрүүдэн шүүж, залхаан цээрлүүлдэг юм байна. 

Өнгөрсөн есдүгээр сарын 12-ны өдөр Д.Ганхуяг ноцтой мэдэгдэл хийсний дараа бие нь огцом муудсан. Даралт нь 80 хүртэл буурч, бөөлжиж, хордлогод орсон. Шүүх, прокуроруудад ар гэрийн зүгээс удаа дараа эрүүл мэндийн асуудлаар хүсэлт гаргасан. Гэтэл өдий хүртэл хайхрахгүй байна. Есдүгээр сараас өнөөдрийг хүртэл хордлогын байдалтай байна. Хөл гараар нь битүү яр шарх гарч, идээ бээр болсон. Энэ зөвхөн хөлний хэсэг. Хумснууд бүгд хөхөрсөн, хоол идэж чадахгүй хордлогын шинжтэй байна. Д.Ганхуяг  ямар ч суурь өвчингүй байсан. Эрүүл мэндийн  ямар ч асуудалгүй байсан. Одоо нойр булчирхайн архаг үрэвсэлтэй болсон.

Б.Ганхуяг бол маш том гэрч. Гэтэл эрх мэдэлтэнүүд энэ гэрчийг усгах үйл ажиллагаа явуулж байна гэж бид үзэж байна. Энэ хүнийг хордуулан устгаж, өөрсдийн хийсэн булхай луйвар, жинхэнэ нүүрсний хулгай, нөгөө 44 их наяд, төмөр зам, оффтейк гэрээ, нүүрс тээврээ нуун далдлахын тулд энэ хүний амь насанд ноцтой хохирол учруулж байна. Энэ хүний юугаар хордуулав. Бид шүүхийн шийдвэрийн дарга нартай нь уулзаж, эрүүл мэндийн талаар мэдээлэл авахыг хүссэн ч өгөөгүй. Ар гэрийнхэн бид бүгд хоригдсон. Ерөөсөө эргэлт оруулдаггүй байсан. Бидэнд Д.Ганхуягийн эрүүл мэндийн талаар мэдээлэл өгөхгүй байна. Энэ хүний амь насыг эрсдүүлж хэргийг хаах гэж байна. Бид худ ураг, хамаатан саднаараа 11 дэх сардаа шалгуулж байна" гэлээ. 

Мөн тэд "Хорих ангид Б.Ганхуягийн арьсны өвчнийг эмчлэх боломжгүй. Миний дүүгийн биеийн байдал яагаад гэнэт есдүгээр сараас хойш гэнэт муудаж, хордов гэдэг нь анхаарал татаж байна. Хэрэв хоёрдугаар шатлалын эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй байж байгаад эрүүл мэнд, амь нас нь эрсдвэл хуулийн байгууллагаас амь насыг нь нэхэх болно. Яагаад ганцхан хүнийг нүүрсний хэрэгт тохох болов гэдэг нь ч анхаарал татаж байна" гэдгийг онцоллоо.  




Өнөөдөр морь өдөр

7 цагийн өмнө