Цагдаагийн байгууллагад 2023 оны аравдугаар сарын 29-ний өдрийн 19 цаг 15 минутад Сэлэнгэ аймгийн Баянгол сум, 1 баг, Загдалын гол салдаг уулзвар орчимд “Зам тээврийн осол гарсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус аймгийн цагдаагийн газраас шалгахад Дархан-Улаанбаатар чиглэлд явсан “Toyota” маркийн тээврийн хэрэгсэл явган зорчигч 60 настай, эрэгтэй “Г”-г мөргөж зам тээврийн осол гарч, ослын улмаас явган зорчигч амь насаа алдсан харамсалтай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд иргэд, жолооч Та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
- Үзэгдэх орчин хязгаарлагдмал замд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх, амжих байх гэсэн эрсдэлтэй үйлдлээс осол гардаг,
- Замын нөхцөл байдалд хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох,
- Холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, тэнхлэг тохиргоо хийлгэх болон явах эд ангид эвдрэл, гэмтэл үүссэн эсэхийг сайтар шалгах,
- Хэт ядарсан үед болон архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үед жолоо барихгүй байх,
- Жолоодох эрхийн үнэмлэхгүй болон насанд хүрээгүй хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлэхгүй байх,
- Аюулгүйн бүс нь зөвхөн жолоочид биш тухайн тээврийн хэрэгсэлд сууж буй хүн бүр зүүж эрсдлийг бууруулах боломжтой, иймд бүс зүүж хэвших,
- Гэрэл шилжүүлэх нь өөдөөс ирж буй тээврийн хэрэгсэл, иргэдийн амь нас, аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах үйлдэл гэдгийг анхаарч зам тээврийн ослоос урьдчилан сэргийлээрэй.