ТОДРУУЛГА: Цас орсны улмаас халтиргаа гулгаа үүсэж зам тээврийн ослын дуудлага нэг дахин нэмэгдсэн

ТОДРУУЛГА: Цас орсны улмаас халтиргаа гулгаа үүсэж зам тээврийн ослын дуудлага нэг дахин нэмэгдсэн

Өнөөдөр /2023.10.30/ төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орсон. Улмаар зам талбайд халтиргаа гулгаа үүсэж зарим нутагт автозамын зорчих хөдөлгөөн саатаад байна.

Иймд бид сэрэмжлүүлэх үүднээс Тээврийн цагдаагийн албанаас халтиргаа гулгаатай холбоотой дуудлага мэдээллийг тодруулахад, "Өнөөдөр нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын тухай 250 гаруй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Жирийн үед өдөрт дунджаар 90-100 автомашины ослын дуудлага бүртгэгддэг. Мөн орон нутгийн замд халтиргаа үссэн учир хөдөө орон нутагт зорчих хөдөлгөөн хийж буй жолооч нарыг болгоомжтой байхыг анхааруулж байна. Мөн өвлийн дугуй сонгохдоо таван жилээс илүүгүй хугацаанд үйлдвэрлэсэн дугуй худалдан авах шаардлагатай. Учир нь үйлдвэрлэгдсэнээс хойш таван жилээс илүү болсон дугуйны чийгшилт бууран, зам зуурах чанарт нөлөөлдөг юм " гэлээ.