“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” буюу 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад орлоо

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” буюу 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад орлоо

Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. 

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо 271 дүгээр цэцэрлэгийн дэргэд “Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” буюу 100 ортой гэр цэцэрлэгийн барилгын ажил бүрэн дуусаж ашиглалтад орлоо.

Гэр цэцэрлэг нь нь Б блок 4 цомцог гэр, А блок нь өрөг бүтээцтэй нэмэх тэмдэг хэлбэртэй хувцас солих өрөө, эрэгтэй эмэгтэй ариун цэврийн өрөө, ажилтнуудын ариун цэврийн өрөө, хүнсний агуулах, гал тогоо, бүлгийн 4 гэр танхим болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлын зураг төслийг “ЦМЖ Дизайн Консалтинг ХХК” Ерөнхий гүйцэтгэлийг “Бумбод” ХХК нар тус тус хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ.