"Б.Ганхуяг анх хоригдохоор ирэхдээ хоёр хөлдөө шархлаатай байсан. Шарх нь тэр үеийнхээс нэмэгдээгүй" гэж ШШГЕГ-аас мэдэгдэв

"Б.Ганхуяг анх хоригдохоор ирэхдээ хоёр хөлдөө шархлаатай байсан. Шарх нь тэр үеийнхээс нэмэгдээгүй" гэж ШШГЕГ-аас мэдэгдэв

“Нүүрсний” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2023.10.30/ болсон билээ.

Тус хурлын үеэр шүүгдэгч Б.Ганхуяг “Есдүгээр сараас хойш миний биеийн байдал сайнгүй байна. “Тууралт ясандаа хүрэх гээд байх шиг байна. Зураг аваад, баримт болгоод өгөөч” гэж 461 дүгээр хорих ангийнханд хүсэлт тавьсан ч авч өгдөггүй юм билээ” гэдгийг мэдэгдсэн. Мөн түүний ар гэрийнх нь зүгээс Б.Ганхуягийг хордуулсан байж болзошгүй гэдгийг хэлж, хэвлэл мэдээллийнхэнд хандсан. 

Тэгвэл уг асуудлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тодруулахад "хоригдогч Б.Ганхуяг нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдсон. Түүнийг анх хүлээн авах үеийн эмчийн үзлэгээр хоёр хөлийн шилбээр хуучин шарх, соривжилт шархлаатай, маажсан соривтой байсан байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэж буй зурагт хөлийн шилбэн дээрх өөрчлөлт нь цагдан хоригдохоор ирэх үеийн байдлаас нэмэгдээгүй бөгөөд шинээр гарсан тууралт, үрэвсэлгүй, хуучин соривжилттой харагдсан байна.

Б.Ганхуяг нь хоригдосноосоо хойших хугацаанд эмчийн хяналтад байсан бөгөөд тус ангийн нэгдсэн эмнэлэгт удаа дараа хэвтэн эмчлүүлсэн. Хамгийн сүүлд буюу 2023 оны есдүгээр сарын 26-ны өдөр түүнийг биохими, дархлал судлал, цусны ерөнхий, шээсний ерөнхий, цээжний зураг, хэвлийн эхо шинжилгээнд хамруулж, тус ангийн эмнэлэгт 14 хоног хэвтэн эмчлүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Хоригдогч Б.Ганхуягийн биеийн эрүүл мэндийн байдал одоогоор тогтвортой байна" гэх мэдээллийг өглөө. 




Өнөөдөр морь өдөр

4 цагийн өмнө