Зарим аймаг , сумдад цас орсон ч орон нутгийн зам хаагдсан, нөхцөл байдал хүндэрсэн асуудал байхгүй гэв

Зарим аймаг , сумдад цас орсон ч орон нутгийн зам хаагдсан, нөхцөл байдал хүндэрсэн асуудал байхгүй гэв

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд нутгийн төв хэсгээр нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байна.

Мөн нутгийн баруун хойд зүгт буюу Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт аймгуудаар бага зэргийн цас ороод байгаа юм. Тэгвэл цаг агаарын байдлаас шалтгаалан авто замын нөхцөл хүндэрсэн эсэхийг Авто тээврийн үндэсний төвөөс тодруулахад "Орон нутгийн зам хааж, боогдсон асуудал байхгүй.  Тээвэрлэлт хэвийн байна" гэлээ. Ямартай ч тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарах тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх шаардлагатай гэж иргэдэд анхаарууллаа.




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө