"Иргэн та хүч" залуусын санаачилгаас "Яагаад D-өргөдөл гэж" сэдвээр өнөөдөр /2023.10.31/ мэдээлэл хийлээ.
"Иргэн бол хүч" залуусын санаачилгын үүсгэн байгуулагч Б.Өлзийбат, "Энэ оны аравдугаар сарын 17-оос эхлээд Монгол Улсын бүх иргэд хууль санаачлах боломжтой болсон буюу хуулийн биелэлтэд мөн хяналт тавих эрхийг иргэн бүр эдлэх боломжтой болсон.
D-Өргөдөл системд иргэд гурван чиглэлээр санал гаргах боломжтой. УИХ-д ямар нэгэн асуудлаар ажлын хэсэг байгуулъя гэвэл хэн нэгний гаргасан нэг саналыг 33 мянган иргэн дэмжихэд тус саналыг парламент дээр ажлын хэсэг гараад, мөн өөрөө тэр ажлын хэсэгт багтаад асуудлаа шийдүүлэх боломжтой. Мөн нийтийн эрх ашиг хөндсөн асуудалд өргөдөл гаргаж, 70 мянган иргэн дэмжих юм бол УИХ дээр энэ асуудлыг хэлэлцээд санал гаргасан иргэн өөрөө түр хороонд багтах боломжтой. Хэрэв ажлын хэсэг байгуулмааргүй байвал 100 мянган хүн дэмжихэд шууд УИХ-аар хэлэлцэх боломжтой" гэв.