Орхон аймгийн замын цагдаагийн газраас санаачлан нэг жилээс дээш журмын хашаанд байгаа автомашиныг үнэ төлбөргүй эзэнд нь өгөх ажлыг эхэлүүлжээ.
Энэ талаар Орхон аймгийн Замын цагдаагийн дарга н.Одбаяр “Орхон аймгийн цагдаагийн газар, Орхон аймгийн ЗДТГ тай гэрээ байгуулж хувийн машин ачилтын компанийн хашаанд жилээс дээш болж байгаа тээврийн хэрэгслүүдийг эзэнд нь үнэгүй өгөх ажлыг эхлүүлсэн. Одоогоор журмын хашаанд олон жил болсон 43 мотоцикл, 68 тээврийн хэрэгсэл байна. Иргэдийн дийлэнх нь автомашин болон мотоциклоо ачуулсан тохиолдолд 4-5 хоногт эргүүлэн авдаг бол зарим иргэдийн хувьд санхүүгийн боломжгүй байдал зэргээс хамаарч олон жил болдог. Энд хамгийн удаж байгаа тээврийн хэрэгсэл 10 жил болж байна. Энэ мэтчилэн ашиглах боломжгүй болсон тээврийн хэрэгсэл ч байна. Иймд төрийн байгууллагаас иргэдийнхээ боломж бололцоо хүнд байгаатай холбогдуулан автомашиныг нэг удаа үнэгүй өгч байна” гэлээ.