"К.Жуковын хөшөөг Дорнод аймагт босгоно" гэж Оросын элчин сайдын яамнаас мэдэгджээ

"К.Жуковын хөшөөг Дорнод аймагт босгоно" гэж Оросын элчин сайдын яамнаас мэдэгджээ

Халхын голын ялалтын 85 жилийн ой ирэх жил тохиож буйтай холбогдуулан манай улсад суугаа ОХУ-ны элчин сайдын яамнаас өнөөдөр /2023.10.31/ хэвлэлийн бага хурал хийсэн байна. Энэ үеэр тус элчин сайдын яамнаас, "Дорнод аймгийн төв Чойбалсан хотод ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар маршал К.Жуковын хөшөөг босгох талаар шийдвэрлэсэн" гэж мэдэгдсэн байна. Мөн энэхүү арга хэмжээтэй холбогдуулж баримтат киног бүтээхээр ОХУ-ын кино продакшн, продюсерын баг Монгол Улсад ирэн ажиллаж байгаа аж. Улмаар Монгол-Оросын залуучуудын хамтарсан экспедиц аялуулах аж.