Л.Гүндалайгийн эхнэр Л.Аззаяа намын нэрээ “Ард түмний хүч нам” болгож өөрчлүүлэхээр УДШ-д ханджээ

Л.Гүндалайгийн эхнэр Л.Аззаяа намын нэрээ “Ард түмний хүч нам” болгож өөрчлүүлэхээр УДШ-д ханджээ

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Ард түмнээ хайрлая намыг анх байгуулсан. Харин тэрээр сүүлийн үед өөрийгөө АН-ын гишүүн хэмээн мэдэгдэх болсон тул Ард түмнээ хайрлая намыг нь түүний эхнэр Л.Аззаяа нь тэргүүлж буй. Тэгвэл тус намын нэрийг өөрчилж "Ард түмний хүч нам" болгосон тул өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр өчигдөр /2023.10.30/ хандсан байна. 

Тодруулбал, энэ талаар УДШ-ээс, "Ард түмнээ хайрлая нам (АТХН)-ын дарга Л.Аззаяагаас Улсын дээд шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөдөл ирүүллээ. Уг өргөдөл нь “Ард түмнээ хайрлая нам”-ын нэрийг “Ард түмний хүч нам” болгож өөрчилснийг улсын бүртгэлд бүртгүүлэх агуулгатай байна" гэж мэдээлжээ. Сонирхуулахад, Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай 2021 онд Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж тул өөрийнхөө Ард түмнээ хайрлая намаа эхнэр Л.Аззаяадаа бэлэглэсэн гэдэг.