Сургууль орчмын бүсэд  гэрэлтүүлэгчтэй замын тэмдэглэгээг хийжээ

Сургууль орчмын бүсэд гэрэлтүүлэгчтэй замын тэмдэглэгээг хийжээ

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн сургууль орчмын бүсэд явган зорчигчийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гэрэлтүүлэгчтэй замын тэмдэглэгээг хийжээ. Эхний замын тэмдэглэгээг ерөнхий боловсролын Хоёрдугаар сургуулийн урд байршуулсан байна. Энэ нь нийслэлийн хэмжээнд анхны гэрэлтүүлэгчтэй замын тэмдэглэгээ юм. 

Нийслэлийн хэмжээнд анх удаа энэхүү гэрэлтүүлэгч бүхий явган зорчигчийн аюулгүйн тэмдгийг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газрын Замын Цагдаагийн хэлтсээс саначлан Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй юм байна. Цаашид дүүргийн сургууль орчмын бүсэд ийм гэрэлтүүлэгч бүхий замын тэмдэглэгээг үе шаттай хийхээр төлөвлөжээ.