Өнөөдрөөс цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт хэрэгжинэ

Өнөөдрөөс цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт хэрэгжинэ

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ. Уг хөнгөлөлтөд аймаг, нийслэлийн болон 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн 21:00-06:00 цагт хэрэглэсэн цахилгааны болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг хөнгөлнө.

Хамрагдах нөхцөл нь аюулгүй байдлаа хангаж өөрийн ашиглаж буй халаагуур, хэрэглээнд тохирсон стандартын шаардлага хангасан цахилгаан тоноглол суурилуулсан байна. Мөн баталгаажсан тарифт бүрэн электрон тоолуур суурилуулсан байх шаардлагатай аж. Хамгийн гол нь хөнгөлөлтөд хамрагдахаас өмнө цахилгаан эрчим хүчний ямар нэгэн өр төлбөргүй байх ёстойг холбогдох албаныхан анхаарууллаа.




Өнөөдөр морь өдөр

16 минутын өмнө