СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цехийн засварчин эрэгтэй ноос, ноолуур самнах төхөөрөмжид хавчуулагдаж нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цехийн засварчин эрэгтэй ноос, ноолуур самнах төхөөрөмжид хавчуулагдаж нас баржээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт ноос, ноолуур самнах төхөөрөмжинд нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг өчигдөр /2023.10.31/ өдрийн 19:09 цагт хүлээн авсан байна.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 1 км замыг туулан 19:12 цагт очиход ноос, ноолуур самнах төхөөрөмжинд тус цехийн засварчин Б/эрэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн/ хавчуулагдаж нас барсан байсан тул 43 минут ажиллан цогцсыг гаргаж,  аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасаг болон Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжид шилжүүлэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.