Ц.Хулан нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал яг одоо болж байна

Ц.Хулан нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал яг одоо болж байна

Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэх хэрэгт холбогдсон яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал яг одоо нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд болж байна. 

Тус хэргийг шүүх хурал аравдугаар сарын 25-ны өдөр товлогдсон ч шүүгдэгч Ц.Хулан нь шинээр өмгөөлөгч авсан. Өмгөөлөгч хэргийн материалтайгаа танилцах хугацаа шаардлагатай байна" гэх хүсэлт гаргасан учир шүүх Ц.Хулангийн эрх зүйн туслалцаа авах хүсэлтийг хангаж хурлыг ийнхүү хойшлуулсан юм. Сонирхуулахад, Ц.Хулан, Б.Отгонбаатар нарын өмгөлөөгчөөр Ч.Өнөржаргал Ц.Оюунбаатар Ц.Одмаа Д.Дүгэржав Ж.Батхуяг нар ажиллаж байгаа аж.

Хэргийг сануулахад, Ц.Хуланг 2023 оны нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө тагнуулын байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж саатуулсан. Үүнээс хойш тасралтгүй ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хорьж байгаад, анхан шатны шүүхээс 9.6 жилийн хорих ялаар шийтгэсэн билээ.