Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн Холбооны 24 айлын байранд бага насны хүүхэд гараа халаалтын паарны завсар хавчуулсан тухай дуудлагыг аравдугаар сарын 31-ний өдрийн 09:50 цагт хүлээн авсан байна. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 09:54 цагт очиход А/8 настай, эрэгтэй/ баруун гараа паарны засвар оруулаад гаргаж чадахгүй байсныг 36 минут ажиллан гаргасан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
