Алслагдсан хил орчмын хөдөөгийн сумдад хүн амын цус ойртолтын эрсдэл харьцангуй өндөр байна

Алслагдсан хил орчмын хөдөөгийн сумдад хүн амын цус ойртолтын эрсдэл харьцангуй өндөр байна

Алслагдсан хил орчмын хөдөөгийн сумдад хүн амын төрөл, цус ойртолтын эрсдэл харьцангуй өндөр байгаа аж.

Тодруулбал, зарим сумдад 30-40 насны 75 залууст гэр бүл болох эмэгтэйчүүд дутагдаж байгаа нь цаашдаа хөдөөд хүн амзүй, удмын сангийн асуудал гол тулгамдсан асуудлын нэг болохоор байна гэж Монголн Улсын хүн амын нутагшил, суурьшлын хөгжлийн төслөөс мэдээлэв.

Мөн өнгөрсөн 100 жилийн хугацаан дахь аймаг, нийслэлийн хүн амын тоо нь нийслэл, аймгийн төв хотын бүтээн байгуулалт, аж үйлдвэржилт, төмөр зам, авто зам тээврийн хөгжил, аялал жуулчлал, уул уурхайн үйлдвэрлэлийн хөгжил, байршлыг дагаад нэлээд хэлбэлзэлтэй өөрчлөгдөж иржээ.