УБТЗ ХНН-ийн Дотоод Аудитын албаны дарга асан Ж.Пунцагт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 13 хүртэл хойшилжээ

УБТЗ ХНН-ийн Дотоод Аудитын албаны дарга асан Ж.Пунцагт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 13 хүртэл хойшилжээ

УБТЗ ХНН-ийн Дотоод Аудитын албаны дарга асан Ж.Пунцагт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг аравдугаар сарын 30-ны өдөр болохоор товлогдоод байсан билээ.

Тэгвэл тус шүүх хурал энэ сарын 13-ны өдөр хүртэл хойшилжээ. Учир нь Ж.Пунцагийн өмгөөлөгч шүүхэд хүсэлт гаргаж, улмаар шүүх өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч Ж.Пунцагт прокуророос Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шилжүүлсэн байдаг юм.