ТОДРУУЛГА: УБТЗ тасалгаат вагоныхоо гуравдугаар купег зөвхөн ганцаараа зорчиж буй эмэгтэйчүүдийнх болгосон

ТОДРУУЛГА: УБТЗ тасалгаат вагоныхоо гуравдугаар купег зөвхөн ганцаараа зорчиж буй эмэгтэйчүүдийнх болгосон

УБТЗ ганцаараа явж буй эмэгтэйчүүдэд тусад нь вагон гаргажээ гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан.

Иймд бид энэ талаар мэдээллийг УБТЗ-аас тодруулахад, “Улаанбаатар төмөр зам зорчигч тээврийн бүх чиглэлд зорчиж буй ганцаараа яваа эмэгтэйчүүдэд зориулж тэднийг эрсдэлд орохоос сэргийлэх үүднээс тасалгаатай буюу хаалгатай дөрвөн хүн ордог вагоныхоо зөвхөн гуравдугаар купенд оруулах үйлчилгээг үзүүлж байна. Энэ нь бусад хаалгагүй тасалгаа болон нийтийн вагонд хамаарахгүй. Бид энэхүү үйлчилгээг нэвтрүүлээд 20 гаруй хонож байна. Цаашид иргэд тасалбар авахдаа ганцаараа яваа эмэгтэй хүн гэдгээ хэлбэл гуравдугаар купенд оруулах юм” гэлээ.