30 сая төгрөгийн шагналын сантай Шинжлэх ухааны бүтээлийн уралдаан зарлажээ

30 сая төгрөгийн шагналын сантай Шинжлэх ухааны бүтээлийн уралдаан зарлажээ

"SCIENCE FAIR 2023" 30 сая төгрөгийн шагналын сантай Шинжлэх ухааны бүтээлийн уралдаан болно.

Тодруулбал, хүүхдийн шинжлэх ухаанч байдлыг дэмжих, оюуны болон биет бүтээлүүдийг шалгаруулж, урамшуулах, шилдэг бүтээлүүдийг сурталчлах, цаашлаад Монгол Улсаас ирээдүйн Нобелийн шагналтан төрөхөд хувь нэмрээ оруулах зорилгоор SCIENCE FAIR-ШИНЖЛЭХ УХААНЫ БҮТЭЭЛИЙН УРАЛДААН-ыг Монгол Улсад 2 дахь удаагаа Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тус уралдаанд Улаанбаатар, 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 5-12 дугаар ангийн сурагчид оролцох боломжтой аж. Бүртгэлийн хугацаа  2023-11-08-ний 11:00 дуустал явагдах юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харна уу!