Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэх хэрэгт холбогдсон яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр /2023.11.01/ нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд болсон.
Тодруулбал, Ц.Хуланг 2023 оны нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө тагнуулын байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж саатуулсан. Үүнээс хойш тасралтгүй ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хорьж байгаад, анхан шатны шүүхээс 9.6 жилийн хорих ялаар шийтгэсэн билээ. Тэгвэл өчигдөр болсон Давж заалдах шатны шүүхээс Ц.Хуланд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг 8 жил 1 сарын хорих ял болгон бууруулсан байна.