Замын өгсүүр хэсэгт халтиргаа үүссэний улмаас том оврын зургаан автомашин замын хөдөлгөөн хаажээ

Замын өгсүүр хэсэгт халтиргаа үүссэний улмаас том оврын зургаан автомашин замын хөдөлгөөн хаажээ

Багануур дүүрэгийн  3 дугаар хорооны “Хэрлэн” авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны баруун талд Багануур дүүрэг явах чиглэлд авто замын өгсүүр хэсэгт цас орж хальтиргаа үүссэний улмаас том оврын зургаан автомашин замын хөдөлгөөн хаасан гэсэн дуудлагыг арваннэгдүгээр сарын 01-ний өдрийн 21:20 цагт хүлээн авсан байна.

Дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн хэлтсийн орлогч, хошууч С.Мөнхсайханаар ахлуулсан алба хаагчид 17 км замыг туулан 22:15 цагт очиход Истана загварын автомашин, Норд Бенз ND4210 загварын түлшний Цистер автомашин, Бенз ND1310 загварын түлшний Цистер автомашин 1 талын урсгал зам хаасан байдалтай байсныг 02 цаг 30 минут ажиллаж татан гаргасан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.