Дэлхийн аварга шалгаруулах даамны тэмцээнээс Н.Хангай, Б.Мөнхжин нар алтан медаль хүртжээ

Дэлхийн аварга шалгаруулах даамны тэмцээнээс Н.Хангай, Б.Мөнхжин нар алтан медаль хүртжээ

Польш улсад болж буй 100 буудалт даамын өсвөр үе, залуучуудынн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын хоёр тамирчин алтан медаль хүртлээ.

Тодруулбал, Өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 5-8 насны хөвгүүдийн ангилалд Н.Хангай, 17-19 насны эмэгтэйчүүдийн ангилалд Дэлхийн даамны холбооны мастер Б.Мөнхжин нар арын өрсөлдөгчөөсөө 3-4 онооны зөрүүтэй тасарч, алтан медаль хүртэх нь тодорхой болсон юм. Б.Мөнхжингийн хувьд 2014 онд Эстонийн Таллинд болсон өсвөрийн ДАШТ-ий U-11 ангилалд мөнгөн медаль хүртэж байсан бол залуучуудын дэлхийн аварга цол хүртсэн Монголын анхны даамчин болж байна. Тэрээр энэ амжилтаараа олон улсын мастер цолны болзол хангажээ.