Булган аймгийн Булган суманд байшингийн дээвэр шатаж, нэг иргэн угаартсан хэрэг гарсан байна. Тодруулбал, Энэ тухай дуудлага мэдээлэл Онцгой байдлын газарт аравнэгдүгээр сарын 01-ний өдрийн 15:54 цагт ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 15:57 цагт очиход 7×6 метрийн харьцаатай дүнзэн байшин шатаж байсныг 17 минут ажиллан унтрааж аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна. Уг гал түймэрт иргэн З/60 настай, эрэгтэй/ угаартсан байсныг гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгчээ. Иймд иргэдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг сануулж байна.
