Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх сэдэвт "Тээврийн долоо хоног 2023" олон улсын форум болно

Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх сэдэвт "Тээврийн долоо хоног 2023" олон улсын форум болно

Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх сэдэвт "Тээврийн долоо хоног 2023" олон улсын форум 2023 оны арван нэгдүгээр сарын 6-наас 10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү долоо хоног үргэлжлэх форумаар дараах асуудлыг хэлэлцэх юм. Тухайлбал, Бүсийн хэмжээнд тээвэр, логистикийн салбарын эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, тээврийн салбарт харилцан уялдаатай холболтыг бий болгох мөн түүнчлэн тээврийн салбарын нүүрсхүчлийн хийг бууруулах, байгаль орчин, нийгэмд ээлтэй байдлыг нэмэгдүүлэх санаачилга, сүүлийн үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлж буй байдал болон зам, тээврийн үйлчилгээний тогтвортой байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийгдсэн олон улсын сайн туршлагаас хуваалцах аж.