СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Халтирахаас болгоомжилж, өвдгөө нугалж, бөхийж алх

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Халтирахаас болгоомжилж, өвдгөө нугалж, бөхийж алх

Цас орж, халтиргаа гулгаа ихсэж байгаа тул иргэдийг анхаарал болгоомжтой зорчих талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс зөвлөмжийг гаргажээ. Уг зөвлөмжид "Халтирч унахаас сэргийлж, бага зэрэг өвдгөө нугалж, урагш бөхийж алхах, халтирдаггүй резинэн ултай гутал өмсөх, халтиргаа гулгаатай замаар явахдаа анхаарал болгоомжтой явах, машин дээр халтирч унахаас сэргийлж, зам хөндлөн гарахдаа гүйхгүй байхыг анхааруулсан байна. Мөн тохойн үеийг тэнийлгэж, гараа алдалж унахад бугуйн яс хугарч, шөрмөс сунаж, тасрах аюултай байдаг тул унахдаа гараараа тулж унахгүй байхыг зөвлөжээ.

Улаанбаатар өвөлдөө хамгийн том "мөсөн талбай" болж, олон хүний эрүүл мэнд, амь насанд заналхийлсээр удаж буй. Энэ жил мөн адил уран гулгалтын улирал эхэлсэн энэ өдрүүдэд пингвин алхалтаар алхахыг эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна. Энэ зөвлөгөө бол наргиа биш. Өөрөөр хэлбэл, хэчнээн яарсан ч жижиг алхмаар удаан явах нь хамгийн сонгодог арга болж байна. Пингвин шиг алхах нь хамгийн аюулгүй болохыг Японы эрдэмтэд баталсан байдаг. Тиймээс бэртэхгүй, энэ өвлийг эсэн мэнд давахын тулд пингвин алхааг сурцгаая.