"Ногоон автобус"-ны асуудлаар Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нараас тайлбар мэдүүлэг авчээ

"Ногоон автобус"-ны асуудлаар Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нараас тайлбар мэдүүлэг авчээ

"Автобусны мафи"-тай тэмцэж буй Х.Нямбаатар "Ногоон автобус"-ны хэргээр "Хоёр С"-ийг хэзээ шалгах уу гэдэг асуудлыг бид өмнө нь мэдээлсэн билээ. Өмнөх нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл АТГ-аас ногоон автобусны хэргээр Хотын дарга асан Д.Сумъяабазар, Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар нараас тайлбар мэдүүлэг авсан гэх мэдээлэл байна. Харин тэд тус асуудлын талаар ямар мэдүүлэг өгсөн нь нууц байгаа юм. 

Ташрамд өгүүлэхэд, Ногоон автобусны хэргээр "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал болон Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга тэргүүтэй хүмүүсийг шалгаж эхлээд байгаа юм.