Улаанбаатар хотын цэвэр, бохир усны үнэ нэмэгджээ

Улаанбаатар хотын цэвэр, бохир усны үнэ нэмэгджээ

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны тогтоолоор Улаанбаатар хотын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг нэмэгдүүлэх захирамжийг өнгөрсөн есдүгээр сарын 29-ний өдөр гаргажээ.

Ингэснээр цэвэр ус тоолууртай литр тутамд 1.34 төгрөг, тоолуургүй литр тутамд 1.95 төгрөгөөр, бохир ус тоолууртай литр тутамд 1.07 төгрөг, тоолуургүй литр тутамд 1.43 төгрөг болж, уг ажилд үнэ тариф, судалгааны газрын дарга Б.Доржбат болон ААН, байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгожээ.