Шатахуун тээвэрлэгч автомашин онхолдож, жолооч нь бүхээгт хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргажээ

Шатахуун тээвэрлэгч автомашин онхолдож, жолооч нь бүхээгт хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргажээ

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн Ногоон дов гэдэг газарт Шатахуун тээвэрлэгч автомашин онхолдож жолооч нь хавчуулагдсан тухай тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 03-ны өдрийн 00:05 цагт хүлээн авсан байна. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчдыг очиход, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд 43 тонн түлш тээвэрлэж явсан “ND4250” загварын зүтгүүр онхолдож жолооч Э /39 нас, эрэгтэй/-г автомашины бүхээгнээс эсэн мэнд гаргасан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө