"Болор цом-41" яруу найргийн наадам энэ сарын 26-нд болно

"Болор цом-41" яруу найргийн наадам энэ сарын 26-нд болно

Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом-41” яруу найргийн наадмын урьдчилсан шат эхэллээ.

“Болор цом-41” яруу найргийн наадамд бүтээлээ сойх найрагчид тухайн онд бичсэн, чөлөөт сэдэвтэй хоёр шүлгээ МЗЭ-ийн цахим шуудангийн [email protected] хаягаар эсвэл Монголын зохиолчдын ордны 206 тоотод энэ сарын 17-ны дотор ирүүлэх ёстой юм байна. 

Наадамд оролцох бүтээл урьд өмнө ном, хэвлэл, цахим орчинд нийтлэгдээгүй байх ёстой аж. Наадмын эхний шатны шалгаруулалтыг энэ сарын 19-нд хийж, шалгарсан 21 яруу найрагчийн нэрийг зарлана. "Болор цом-41" яруу найргийн наадмын сүүлийн шалгаруулалт 2023 оны арваннэгдүгээр сарын 26-нд Соёлын төв өргөөнд болно.