Тахилтын замд дайруулсан охин баруун нүдний хараагаа 40 хувь алдаж, суга таяг хэрэглэх болжээ

Тахилтын замд дайруулсан охин баруун нүдний хараагаа 40 хувь алдаж, суга таяг хэрэглэх болжээ

Тахилтын тавдугаар буудал гэх газар өнгөрсөн есдүгээр сарын 21-ний өдөр 12 болон 13 настай хоёр охин сургуулийнхаа ойролцоо гарцтай хэсгээр зам хөндлөн гарч яваад автомашинд мөргүүлж, 12 настай Н гэх охин амь насаа алдаж, 13 настай Х гэх охин хүнд бэртсэн харамсалтай хэрэг гарсан. 

Тэгвэл машинд дайруулж ГССҮТ-т хүргэгдсэн Х охин баруун нүднийхээ харааны 40 хувийг алдаж, суга таяг хэрэглэх болжээ. Улмаар охиныг асрахын тулд аав нь ажлаасаа гарч, ээж нь гэртээ дээл оёх болсон байна. Түүний баруун хөлний шагайн хавчаар яс хугарсан бөгөөд хагалгаанд орсон юм. Эрүүл мэндийн асуудлаас гадна охин хичээлийн хоцрогдолд орж, сэтгэл санааны хямралд орох болжээ. Осол болсон газарт гэрэл гэрэлтүүлэг хангалтгүй, авто машины хурд сааруулагч байхгүйгээс үүдэж ийнхүү зам тээврийн харамсалтай осол гарах шалтгаан нөхцлийг бүрдүүлж байгаа гэх мэргэжлийнхний дүгнэлт байгаа юм. 




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө